'ICT-EXPO-2016' үзэсгэлэн болно
Монголд орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор “ICT-EXPO-2016” үзэсгэлэнг уламжлал ёсоор зохион байгуулна.
“ICT-EXPO-2016” үзэсгэлэнг мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулах аж.
Энэхүү үзэсгэлэнг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн анхны үзэсгэлэнд 50 гаруй компани оролцон мэдээлэл, харилцаа холбооны техник, технологийн хөгжлийг олон нийтэд сурталчлан таниулжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.ictexpo.mn/