Нийгэм

HERO: Бидэнд ямар ч мэдэгдэл ирээгүй байхад хэргийг хаасан гэж цацсан

А.Сэвжид
2016-04-26 06:15

"Hero Entertainment" студийн хамт олон "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

"Hero Entertainment" -ийн ерөнхий редактор Б.Батзориг : 2016 оны нэгдүгээр сарын 11-нд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн бэлтгэл дүрс олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар цацагдаж эхэлсэн хэрэг гарсан. Бид тэр өдрийн шөнө 03:00 цагийн орчимд цугларч, Оюуны Өмчийн газар болон ЦЕГ-т хандаж, хүсэлт гаргасан.

Үүний дараа нэгдүгээр сарын 13-нд дахин Оюуны Өмчийн газарт "Тодорхой сайтууд хулгайлагдсан бичлэгүүдийг тарааж байгаа учир зогсооно уу" гэж хүсэлт илгээсэн.

Гэтэд бидэнд нэгдүгээр сарын 29-нд Оюуны Өмчийн газраас "Танай бичлэг мөн гэдгийг батлах нотолгоо болох бичиг баримт, бичгийг илгээнэ үү" гэж хариулт ирсэн. Тиймээс манай байгууллагаас холбогдох бүх нотлох баримтуудыг өгсөн.

Эцэст нь Оюуны Өмчийн газар 49 хоног чимээгүй байсны эцэст "Танай байгууллагаас ирсэн гомдлын дагуу хэрэгжилтийг хянан үзээд дүгнэлт гаргаж байна. Хулгайд алдагдсан гэсэн дүрс бичлэгийг оюуны бүтээл, Hero Entertainment-ын бүтээл гэж тогтоох боломжгүй байна" гэсэн дүгнэлт гаргасан. Харин нэгдүгээр сарын 11-нд ЦЕГ-т "Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хэн үйлдэж байгааг олж өгнө үү" гэж хүсэлт өгсөн. Эрүүгийн хуулинд зааснаар аливаа хэргийг хаах болон холбогдох мэдээллүүдийг хохирогч хэмээх Б.Баатарт мэдээлэх ёстой гэж заасан.

Гэвч энэ сарын 22-нд news.mn сайт дээр "тус хэргийг прокурорын байгууллага хаасан" гэсэн мэдээ цацагдсан. Ингээд бид ЦЕГ болон Прокурорын байгууллагаас энэ талаар лавлаж асуухад, бид ямар ч мэдээлэл тараагаагүй гэсэн хариулт өгсөн.

Харин news.mn сайтаас асуухад Прокурорын газраас мэдээлэл авсан гэж хэлсэн. Гэхдээ нотлох баримт гаргаж өгөөгүй. Энэ сайт хаанаас энэ хэргийн талаар мэдсэн бэ? Хэн гишүүний мэдэлд байдаг вэ? Ямар шугамаар мэдээллүүдийг авч, хэргийн талаар бичсэн бэ? гэдгийг мэдмээр байна. Бид холбогдох газарт нь өгч, энэ сайтыг шалгуулах болно.

Иймэрхүү хэн нэгний хийгээд байгаа зүйлийг ЦЕГ баримттай нь буюу хэн ямар аккаунтаар хэзээ хаанаас орж, бичлэг хийж, тараасан гэдгийг мэдсээр байж, яагаад эзнийг олсонгүй вэ? гэдэг нь сонин байна. Өнөөдрийн байдлаар хэрэгсэхгүй болголоо гэсэн албан ёсны мэдээлэл хаанаас ч бидэн ирээгүй. Бид энэ сарын 22-нд БГД-ын прокурорын тамгын газрын даргатай албан ёсоор уулзахад, ямар ч тодорхой албан бичиг алга. Ирэх долоо хоногт гардуулна гэсэн.

Цаашдаа бид бичлэгийг нийлж тараасан, монтажилсан хүмүүсийг олохын тулд дахин холбогдох хүмүүст хандах болно. Тус нэвтрүүлгийг гаргахгүй байх хэн нэгний хүсэл, хамт олныг хагалан бутруулах хүсэлтэй хүмүүс л энэ гэмт хэргийг үйлдэж байна. Бид хэзээ ч үнэн бодит байдлыг нууж хаалгүй бэлтгэж хүргэдэг. 

Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор баримтат кино хийх болно. Тиймээс тус хэргийн талаарх мэдээллийг худалдаж авна. Бидэнтэй холбогдоорой" гэв.

Хурлын дараа "Нийгэмд нэлээд шуугиан тариад байгаа Амараагийн бичлэгийг танайх хийсэн үү ? гэсэн сэтгүүлчийн асуултад "Hero Entertainment" -ийн графикч Ц.Мөнх-очир хэлэхдээ "Амараагийн бичлэгийг МАН-ын захиалгаар манай студи хийсэн. Энэ асуудал Х.Баттулга гишүүнтэй холбоогүй. Б.Баттулга гишүүн бол манай нэвтрүүлгийн хөтлөгч гэж явдаг. Түүний үүрэг даалгавраар хийгээгүй. Бид өөрсдийн гэсэн үзэл бодолтой хүмүүс шүү. Тиймээс МАН-тай гэрээ хийж, мөнгө хөлсөө тохиролцоод тэр рекламыг хийсэн байгаа. Амраагийн бичлэгт гарч буй зүйлс нь бодит байдлыг хэлж байгаа учраас дэмжиж, рекламыг хийсэн" гэсэн хариулт өглөө.

Мөн цаг орчмын өмнөх П.Анужингийн "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг түр зогсоож байгаа гэсэн мэдэгдлийн хариуд "Тус нэвтрүүлгийн зохиогчийн эрх нь П.Анужин болон Б.Баатарт байдаг. Гэхдээ хэн нэгний уран бүтээлчийн шийдвэрээр болих асуудал биш. Мөн Монголчуудын оюуны өмч, оюуны бүтээлээс гадна олон хүний хүч хөдөлмөр гэдгийг ойлгох хэрэгтэй.


  1. 59.153.115.* Доржоо 2016-04-26 17:08
    Энэ Батзориг чинь Мүүн судлаач, уул уурхай дагасан авлига судлаач энэтэр гээд байсан Херогийн ажилтан байсан юм уу.