Нийгэм

Улсын Ерөнхий Прокурорын газрын мэдэгдэл

А.Сэвжид
2016-04-26 08:17
Тус мэдэгдэлд "Өнөөдрийн өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр "Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийн энэ сарын 4-ны өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан  Улсын Мөрдөн Байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс байцаалт авахаар зарлан дуудах хуудас ирүүллээ...гэж Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсандаа бичсэн талаар мэдээллүүд гарчээ. Энэ мэдээлэлтэй холбогдуулан олон нийтэд үнэн зөв ойлголт өгөх зорилгоор прокурорын байгууллагаас залруулга мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзлээ.
Авлигатай тэмцэх газар, Улсын Мөрдөн Байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягаас байцаалт авахаар зарлан дуудах хуудас өгчээ.
Түүнээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 2016 оны 04 сарын 04-ний өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан байцаалт авахаар дуудаагүй байна. Дээрх хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа хэрэгт мөрдөн байцаалт хийгдэж байгаа тул хэргийнажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй юм" гэв.