Х.Тэмүүжин: Иргэний шударгаар шүүлгэх боломжтой тогтолцооноос алгуурханаар ухарч байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 80 хувь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Үндсэн хуулийн Цэцээс Шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн тул дээрх хуульд дахин өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдах юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: "Шүүхийн шинэчлэл дээр хэдэн үг хэлмээр байна. Энэ хуульд таван гол зорилт байсан. Гэвч 4 нь Цэц дээр уначихлаа. Тэдгээрийн эхнийх нь иргэдийн төлөөлөгч. Дэлхийд АНУ болон Герман улс энэ чиглэлд их анхаардаг. Ерөнхийлөгч Германы жишгийг дагаад хууль болгосон болсон.
Мөн хоёр дахь Ерөнхийлөгчийн санаачилсан маш том шүүхийн шинэтгэл бол Өндөр хариуцлага-Өндөр цалин гэсэн зарчим. Гэтэл одоо өндөр цалин нь байгаа ч өндөр хариуцлага нь алга болсон. Гурав дахь дагнасан шүүхийн тогтолцоо. Одоо иргэний шударгаар шүүлгэх боломж бүхий тогтолцооноос алгуурхнаар ухарч байна.Шударгаар шүүлгэх иргэний эрхийг хангах, шүүхэд эдэлдэг иргэний эрхийг хангадаг бүх шинэтгэл Үндсэн хуулийн цэц дээр очоод унаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Цэцээс дандаа захиалгатай шийдвэр гарч байсан. Д.Дорлигжав гэдэг хүн ерөнхий прокурор байхдаа Ц.Нямдоржоор дамжуулан Н.Жанцангаар удирдуулан унагааж
байсан" гэж хэллээ.