Нийгэм

Эмч нартай холбоотой Эрүүгийн хуулийн заалтад өөрчлөлт оруулах тухай саналыг хүргүүллээ

А.Сэвжид
2016-04-28 04:02

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах Эрүүл мэнд, спортын яамны ажлын хэсгийг саяхан байгуулсан.

Тэгвэл өнөөдөр Улсын их хурлын гурван гишүүн тус хуулийн эмнэлгийн ажилчдад хамааралтай хэсэгт өөрчлөлт оруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл нар хамтран Эрүүгийн хуульд заасан эмч нарыг мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой 20-80 сая төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хорих ял шийтгэх заалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх хуулийн төсөл санаачилж санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна.