Нийгэм

'Экспорт Монголиа' бизнес уулзалт болно

Bolor Rose news.trends.mn
2016-04-29 09:54

АНУ-аас ирсэн хөрөнгө оруулагчид экспорт хийх сонирхолтой байгаа компаниудтай 'Экспорт Монголиа' бизнес уулзалтыг өнөөдөр зохион байгуулна. Уулзалтаар 320 сая гаруй хүн амтай Америкийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж бололцооны тухай хэлэлцэнэ. 

Мөн энэ үеэр  саяхан Засгийн газраас баталсан экспортыг дэмжих хөтөлбөрийг бизнес эрхлэгчдэд танилцуулах юм байна. 

Уулзалтыг Монголын Бизнес Хөгжлийн Корпорацаас зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн экспортыг дэмжих зорилготой аж.