Н.Энхбаяр: Өнгөрсөн сонгууль дээр гарсан алдаануудыг битгий давтаарай
МАХН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд өглөө.
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сонгуулийн хуулийн дагуу МАХН сонгуульд дангаар оролцох шийдвэрээ бага хурлын дагуу гаргаад, хуульд заасан хугацаанд багтааж сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа албан ёсоор авчирч өглөө. Бид СЕХ-нд хандаж өнгөрсөн сонгууль дээр гарсан алдаануудыг битгий давтаарай хэн нэгэн хүнийг, үндэслэлгүйгээр сонгуулиас битгий хасаарай, намуудыг ижил тэгш үзээрэй, ард түмний сонгох эрхээ эдлэхэд нь саад битгий болоорой, харин тусалж дэмжиж ажлаарай гэсэн саналыг хэллээ.
Хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхэд энэ сонгуулийг шударга суртчилаж, ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгч, ард түмний сонгох бололцоог бүрэн дүүрэн хангаж өгөөрэй. Аль нэгэн дарга, эрх мэдэлтэнгүүдийн захиалга даалгавараар битгий ажлаарай гэж уриалмаар байна. Тийм ухамсар, шударга ёс, баримтлах зарчим байгаа гэдэгт итгэлтэй байна” гэв.
-
109.201.154.*
Борхүү
2016-04-29 15:36
Тйим шүү нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй МАНАН-н олгариуд улс орноор мин тоглож гүйцлээ0 0 Хариулах