Дэлхийд

Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн 180 орноос 60 дугаар байрт жагсжээ

Bolor Rose news.trends.mn
2016-05-03 10:45

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн 05-р сарын 03-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон. Манай улс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байна.

Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “ Мэдээлэлтэй байх,мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх ” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж байна. 

“Хил хязгааргүй сурвалжлагчид” ОУ-ын төрийн бус байгууллагаас жил бүр Хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг бөгөд уг индексд дэлхий нийтээр өндөр ач холбогдол өгдөг. 

2016 оны хувьд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн 180 орноос 60 дугаар байрт жагсжээ. Энэ нь өнгөрсөн 2015 оныхоос зургаан байр ухарсан үзүүлэлт юм.

Хэвлэлийн эрх чөлөөгөөр Финланд тэргүүлсэн бол Нидерландчууд хоёрдугаарт жагсжээ.

Харин Хятад улс энэ үзүүлэлтээр 178 дугаарт жагсаж, хэвлэлийн эрх чөлөөгүй орны тоонд орсон байна.  Хойд хөршийн хувьд 148 дугаар байрт орж мөн л хэвлэлийн эрх чөлөөгүй орнуудын нэгд тооцогджээ. 

Дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.