Нийгэм

Улаанбаатарт хур тунадастай

А.Сэвжид
2016-05-04 00:51

Ирэх 24 цагийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Өнөөдөр Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, ард иргэд, зорчигчид, тээвэрчдийн анхааралд: Зүүн зүгийн нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн  21 цаг хүртэл Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, говийн ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Эрс сэрүүсч, 4-6 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ