УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ч.Улаан нар МАХН-аас гарч МАН-тай хамтрана гэдгээ мэдэгдлээ
УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаасаа гарах болсон талаараа Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
Д.Тэрбишдагва :Цэцийн дүгнэлтийг яаралтай шийдэж төрийн ажлыг гацаахгүй явуулах ёстой. Тийм учраас цэцийн дүгнэлтэд дээр "Шударга Ёс эвсэл цэцийн дүгнэлт дээр завсарлага авсныг миний хувьд эсэргүүцэж байгаа. Цэцийг сайн муу гэхээс илүү шүүмжлэлтэй хандах хандлага байгаа. Ер нь ард иргэдтэй уулзаад явж байхад цэцийн дүгнэлт буюу 28 хүнийг эсэргүүцэж ярьдаг. Тиймээс 28 тоон дээр ард иргэд маш их шүүмжлэлтэй ханддаг. Бид хоёр хэвлэлийн хурлын дараа МАХН-аас гарах өргөдлөө өгнө.
Нөгөө талаас Шударга ёс эвсэл Ард түмний хүсэл эрмэлзлийг үл харгалзан нэг өдрийн өмнө ч гэсэн хэлэлцэх ёстой асуудлыг хойш татаж, завсарлага авсан учраас Шударга Ёс эвслээс гарах өргөдлөө давхар өгч байгаагаа нэмж хэлмээр байна" гэв.
Ч.Улаан : Сонгуульд оролцож байгаа аливаа субъект амжилт гарахын төлөө ордог. Энэ жил УИХ, Орон нутгийн сонгууль хамтдаа болно. Сүхбаатар аймгийн МАН-ын гишүүд надад тодорхой санал тавьж энэ сонгуульд нэг болж, хамтран ажиллая, саналаа хувааж амжилтгүй оролцож байсан гашуун сургамжаа давтахгүй байя гэсэн саналыг олон удаа тавьж байсан. Сонгуульд амжилт гаргахын тулд нэг үзэл бодолтой, нэг зорилго чиглэлтэй улстөрийн хүчнүүд нэгдэж хамтарч эвсэж оролцох нь зүйтэй гэдэг байр суурин дээр хатуу зогсож байгаа. Тиймээс бид хоёрын зүгээс МАХН-аас гарч МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн
гэдгээ хэлэх нь зөв байх” гэж хэллээ.
-
202.9.40.*
Bataa
2016-05-04 14:12
Iim garuudiig odoo songoh hereggui haana joohon ner hundtei bna tiishee huvirdag hun chanargui maluudig MAN avahgui toohgui0 0 Хариулах
-
45.78.1.*
марс
2016-05-04 14:06
энэ хоёр чинь 2012 оны сонгуулиар МАН-аас гарч МАХН-д орж, нэг нь жагсаалтаар орчихсон, одоо МАХН-аас урваж байна. Их санасан газар 9 шөнө хоосон хонох вий дээ.0 0 Хариулах
-
45.78.1.*
марс
2016-05-04 14:06
энэ хоёр чинь 2012 оны сонгуулиар МАН-аас гарч МАХН-д орж, нэг нь жагсаалтаар орчихсон, одоо МАХН-аас урваж байна. Их санасан газар 9 шөнө хоосон хонох вий дээ.0 0 Хариулах