Ерөнхий сайд нь машинтай, Ерөнхийлөгч УИХ-ын дарга хоёр нь машингүй
Авлигатай тэмцэх газраас төрийн түшээдийн 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Төрийн мэдээллийн эмхтгэлд хэвлүүлжээ.
Энэ жил нийт 220 мэдүүлэг гаргагчийн болон тэдний гэр бүлийн гишүүдийн 2015 оны орлого, эзэмшилд байгаа орон сууц, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар, үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл, хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл, авлага, зээл зэргийг нийтэлжээ.
Харин төрийн гурван өндөрлөгийн тухайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жилд 88 сая 233 мянга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 33 сая 401 мянга, УИХ-ын дарга З.Энхболд 48 сая 816 мянган төгрөгийн орлоготой
гэж мэдүүлсэн бол УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нар хувьдаа машингүй
гэж мэдүүлсэн байна. Харин Ерөнхий сайд Lexus-570-тай гэж мэдүүлсэн бөгөөд тус автомашинаа 190 сая төгрөгөөр үнэлжээ. Эрхэм түшээд ХОМ-тээ хамгийн багадаа 1-3 орон сууц эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн бол төрийн гурван өндөрлөгийн тухайд Ч.Сайханбилэг нэг орон сууцтай бол нөгөө хоёр нь тус бүр хоёр орон сууц эзэмшдэг аж.
Харин парламентийн хамгийн баян эмэгтэй гишүүнээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тодорчээ.
Түүний хувьд 441.280.94 төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд үүнд нь хоёр орон сууц, автомашин, хадгаламж гэх мэт зүйлээс гадна есөн компанид хувьцаа эзэмшдэг эрхүүд нь багтжээ. Түүнчлэн хамгийн олон орон сууцтай гишүүнээр С.Одонтуяа гишүүн тодорсон бөгөөд
тэрээр таван байртай хэмээн мэдүүлжээ.
Харин зарим гишүүдийн хөрөнгийг хамгийн гэх тодотголоор жагсаавал:
Хамгийн өндөр үнэлгээтэй МАА-тай нь УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд /900 сая/
Хамгийн өндөр үнэлгээтэй газартай нь УИХ-н гишүүн Д.Арвин /2.8 тэрбум/
Хамгийн өндөр үнэлгээтэй барилга, байгууламжтай нь УИХ-н гишүүн Д.Оюунхорол /8.8 тэрбум/
Хувь орлогоор тэргүүлэгч нь УИХ-н гишүүн Г.Батхүү /жилийн 5.8 тэрбум/
Хамгийн өндөр дүнтэй хадгаламж, бэлэн мөнгө, харилцахтай нь УИХ-н гишүүн Б.Наранхүү /21.2 тэрбум/
Хамгийн өндөр үнэлгээтэй үнэт эдлэлтэй нь УИХ-н гишүүн Д.Бат-Эрдэнэ /2 тэрбум/ гэсэн үнэлгээг мэдүүлжээ.
Гэр бүлийн орлогоор тэргүүлэгч нь ЕТГ-ын дарга П.Цагаан /жилийн 1.2 тэрбум/
Бусад хүмүүсийн дэлгэрэнгүй мэдүүлгийг эндээс харна уу.
-
122.201.31.*
Зочин
2016-05-08 12:43
жилд 34 сая орлоготой, 190 саяын машинтай..ЕС маань хувийн санхүүгийн менежмент тааруу эсвэл кэт сайтай юм болуудаа0 0 Хариулах
-
190.3.176.*
марс
2016-05-06 10:01
Эд нар төрийн эрхэнд ард түмний мөнгөөр баяжиж тэрбум тэрбумаар нь цацаж байхад, энд ард түмэн чинь өлсгөлөнд нэрвэгдэж байгааг харах сөхөөгүй л байна уу, талхны үнэ, кг махны үнээ ч мэдэхгүй сагачихсан луйварчид байгаа бүгд. Төрийн 3 өндөрлөгүү д бүгд АН-ыхан, МАН ч адилдаа адил. эд нарт хийж бүтээсэн юм түй ч алга0 0 Хариулах
-
190.3.176.*
марс
2016-05-06 10:01
Эд нар төрийн эрхэнд ард түмний мөнгөөр баяжиж тэрбум тэрбумаар нь цацаж байхад, энд ард түмэн чинь өлсгөлөнд нэрвэгдэж байгааг харах сөхөөгүй л байна уу, талхны үнэ, кг махны үнээ ч мэдэхгүй сагачихсан луйварчид байгаа бүгд. Төрийн 3 өндөрлөгүү д бүгд АН-ыхан, МАН ч адилдаа адил. эд нарт хийж бүтээсэн юм түй ч алга0 0 Хариулах