'Оюу толгой' компанийн санхүүгийн онцлох үзүүлэлтүүд /2016 оны 1-р улирал/
“Оюу толгой” компани 2016 оны эхний улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Санхүүгийн онцлох үзүүлэлтийг дор хүргэж байна.
2016 оны 1 дүгээр улиралд “Оюу толгой” компани аюулгүй ажиллагааны амжилтаа бататгаж, 200,000 цагт ногдох гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.21 болж буурлаа.
Мөн улиралд 422.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон
нь 2015 оны 4 дүгээр улирлаас 18.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр баяжмалын борлуулалтын тоо хэмжээ төлөвлөснөөс доогуур байсан ч алтны үнэ өндөр байсан нь орлогын өсөлтийг хангав.
2016 оны 1 дүгээр улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 3.1 хувиар өсч улирлын дүнгээр өдөрт дунджаар 106,000 орчим мянган тонн хүдэр боловсруулав.
Энэ улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга нэмэгдсэнтэй уялдан баяжмалын үйлдвэрлэл өмнөх улирлын түвшингээ бататгав.
Баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх улирлаас 0.5 хувь нэмэгдэж, улирлын дээд түвшинд хүрэв.
Тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 30 орчим хувиар буурсан. Энэ нь нь хүдэр дэх алтны агуулга болон ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт дуусах дөхөж буйтай холбоотой.
Энэ улирлын алт үйлдвэрлэл төлөвлөж байснаас давсан тул “Туркойз Хилл” компани 2016 онд 210,000 – 260,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэх төлвөө 255,000 – 285,000 унц алт болгон нэмэгдүүллээ.
2016 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын 95 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.
2016 оны 1 дүгээр улиралд “ТЭЗҮ 2016”-ын хөрөнгө оруулалтын тооцоог шинэчлэн хийж дуусгав.
“Туркойз Хилл” компани “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр 2016 оны 2 дугаар улиралд гарна гэсэн төлвөө хэвээр хадгалж байна.
2016 оны 3 дугаар сард “Оюу толгой”-н экспортод ачуулсан баяжмалын хэмжээ 2 сая тоннд хүрлээ.
Үйл ажиллагааны цаашдын төлөв
Ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт алтны харьцангуй өндөр агуулгатай хүдэрт хүрч, энэ улирлын алт үйлдвэрлэл төлвөөс давсан тул “Туркойз Хилл” компани 2016 онд 210,000 – 260,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэх төлвөө 255,000 – 285,000 унц алт болгон нэмэгдүүллээ. Алтны өндөр агуулга бүхий ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт 2016 оны 2 дугаар улиралд дуусах төлөвтэй байна. “Туркойз хилл” компани энэ онд “Оюу толгой”-гоос 175,000 – 195,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна.
2016 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын 95 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан
.