С.Ганбаатар: МАНАН-д орсон дорвол үхсэн нь дээр
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр "МАНАН-д орсонд орвол үхсэн дээр гэж хэлье. МАН, АН-д С.Ганбаатарт хэрэгтэй биш. С.Ганбаатарт итгэж байгаа олон түмний итгэл найдвар, хүндлэл хэрэгтэй. Эцсийн эцэст тэр олон түмний итгэлийг С.Ганбаатар ч мэддэг юм биш. Түмний юмыг түмэнд нь зориулна. МАН, Ардчилсан намын олон шударга УИХ-ын гишүүд, улстөрчид байдаг. Олон зуун гишүүн, дэмжигчид байдаг. Тэд намайг хүндэлдэг. Би ч тэдний төлөө дуу хоолой болж зүтгэдэг. Гэхдээ МАНАН-гийн орой дээр байгаа хэдэн луйварчид өнөөдөр Монгол орныг минь маш хүнд байдалд оруулж, тусгаар тогтнол, газар нутгийг минь худалдаж байгаа. Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авна. Маш их өс санана. Хов хонзонгоор дүүрсэн МАНАН-гийн толгой бүлэгт орно гэдэг сүнсээ худалдсантай адил асуудал болно. МАН, Ардчилсан намыг би эсэргүүцээгүй, орой дээр нь байгаа луйварчдын тухай ярилаа
гэж хэллээ. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.
Та УИХ-ын сонгуульд аль намаас нэр дэвших вэ?
Сонгуулиар МАНАН-гийн эсрэг ард түмний төлөө зүтгэдэг ямар ч хүчинтэй эвсэж, хамтарч, эвлэлдэж ажиллахад бэлэн байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Босоо С.Ганбаатар хэвтээд өглөө” гэсэнд та ямар тайлбар хийх бол?
Улстөрчийг босоо байх уу, хэвтээ байх уу гэдгийг Дубайн гэрээгээр ард түмэн, газар нутгаа худалдсан урвагч ерөнхий сайд шийддэггүй. Ард иргэд өөрсдөө шийддэг. Ч.Сайханбилэг, С.Ганбаатар хоёрын хэн нь босоо вэ гэдэг нь удахгүй тодорхой болно. Ч.Сайханбилэгийг Дархан-Уул аймагт ирж надтай өрсөлдөөсэй гэж урьж байгаагаа дамжуулж байна.
Дөрвөн жил түмний төлөө та нартайгаа хамтарч дугарлаа.Сонгууль дөхөөд дуу орж байгаа хүмүүсийг хараад гайхдаг. Мань мэт нь сонгууль дөхсөн үед хэвлэл мэдээллээр гарна гэдэг нь боломжгүй зүйл.