С.Батболд: Ямар ч оффшор данс байхгүй
УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нар оффшор дансанд холбогдсон асуудлаараа хэвлэлийн бага хурал хийлээ. "Монгол ТВ" телевиз Ерөнхий сайд асан С.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарыг оффшор данстай гэж зарласан. Харин өчигдөр 03:00 цагт"Panama Papers"-ээс нээлттэй болгосон материалд нэр нь байхгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Батболд “Өчигдөр гарсан мэдээлэлтэй холбогдуулан өөрсдийн зүгээс тайлбар өгөхийг хүслээ. Өчигдөр ТВ-ээс над руу холбогдоод "2003 онд таныг ГХЯ-ны сайд байх үеийн компанид хувьцаа эзэмшиж байсан, 2005 онд түүнийгээ зарсан гэсэн мэдээлэл байна" гэж ярьсан. Би тийм зүйл байсан гэж хэлсэн. МУ-д мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох эрхгүй, харин хувьцаа эзэмших хэлбэр нь байдаг. Тийм учраас энэ нь хуулийн дагуу. Хөрөнгө оруулалт хийсэн компани маань МУ-д бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагчтэй
. Энэ компанид орохдоо ил тод, хуулийн дагуу орсон учраас нууж хаах зүйлгүй учраас ямар нэгэн оффшор компаниар дамжаагүй. 11.9 хувийг нь С.Батболд гэж хүн худалдан авч орсон. 2003 онд. Үүнийг худалдаж авахдаа ямар нэгэн хэлбэрээр гаднаас мөнгө авсан уу гэсэн. Би 18771 ам.доллартэй тэнцэх хэмжээний хувьцааг өөрийн эзэмшдэг Капитрон банкны дансаар дамжуулан авсан
. Дараа нь 2005 онд компанийн үйл ажиллагаа ойлгомжгүй, ирээдүй нь тодорхой бус болсон учраас зараад компаниас гарсан. Эндээс дүгнэвэл өөрийн хөрөнгөөр хувьцаа худалдаж авч, зарсан үйлдэл. Тиймээс оффшор бүсэд компани байгуулсан, данс нээсэн зүйл байхгүй. Та бүхэнд тайлбар өгөхөөс гадна энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана. Бид хууль зөрчсөн эсэхийг шалгуулна." гэв.
Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар: Оффшор данс надад байхгүй.
Хоёр ойлголтыг андуураад байна. Надад оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Тухайн үед Австралийн хөрөнгө оруулалттай компанид манай найзууд хамт хөрөнгө оруулах уу гэж байсан. Монгол Улсад ГХО-тай компанийн арваас доошгүй хувь нь оффшор байдаг. Бид тэр компанид ямар ч оролцоо байхгүй. Монголын Оюу толгой компанийн толгой компани нь оффшорт бүртгэлтэй байдаг. Миний зүгээс 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гараад явсан. Харин хөрөнгө орлогын мэдүүлэгт 2007 оноос мэдүүлдэг болсон учраас бид мэдүүлээгүй.
Надад байгаа хувьцааг би нэгд нэгэнгүй ХОМ-д оруулж өгдөг" гэж хэллээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сүхбаатарын Бат-Очирын талаар тайлбар өгөхгүй юу. Танай дүү юу?
Сү.Батболд: Манай ах. Би өглөө утасдаж асуухад "Би шалгая" гэсэн. Манай ах 1990 оноос хойш 25 жил бизнес хийж байгаа хүн. Бизнесийн хүн бизнесээ хийгээд явж байгаа бол хууль ёсны асуудал. Мэдээж улс төрчийн ах учраас мөнгө татвартай холбоотой асуудлаа шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй гэж хэлсэн байгаа.
-
45.55.45.*
Сэтгүүлч Б
2016-05-10 13:21
SU.BATBOLD CHINE JINHEN UUL UURHAIN LICENSENII NAIMAACHIN URUU CH HYATAD GARALTAI HUN!!! ER NI MONGOLCHUUD MINE UNDESNII HUVISGAL HIIHGUI BOL BID ENE HYATDUUDAD IDUULEJ DUUSAH NIBN!!!!!!0 0 Хариулах