Нийгэм

Нутгийн төв хэсгээр цасан шуургатай

А.Сэвжид
2016-05-11 00:53

Өнөөдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг малчид, ард иргэд, зорчигчдод онцгойлон анхааруулж байна.

Төв болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн нутгийн өмнөд хэсээр 15-20 хэм, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч 4-6 хэм дулаан байна.