Нийгэм
Драгон төвийн урд 500-600 машины зогсоол нэмж барина
2016-05-11 01:49
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг Драгон төвд ажиллуулж байгаатай холбогдуулан тус төвийн урд хэсэгт 500-600 автомашины зогсоолыг шинээр барихаар ажил эхлүүлсэн байна.
Ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон дахь салбарын албан ёсны нээлт энэ сарын 16-нд болохоор төлөвлөөд байгаа аж. Дашрамд сонирхуулахад тус төвөөс нийслэлийн 200 гаруй үйлчилгээг нэг дор авах боломжтойгоос гадна газрын харилцаатай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.