УИХ-ын сонгуулийн 76 тойргийг хуваалаа
Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай өнөөдөр өглөө хэлэлцэх ёстой байсан ч СЕХ-ноос холбогдох асуудлыг өргөн бариагүйгээс хуралдааныг хойшлуулсан. Тэгвэл СЕХ энэ асуудлыг УИХ-д өргөн барьж Төрийн байгуулалтын байнгын ороо хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Уг төсөлд "жижиг" 76 тойргийн 28-ыг хотод, 48-ыг орон нутагт хуваарилжээ.
Нийслэлийн хэмжээнд:
Сонгинохайрхан дүүрэг - 6 мандат
Баянзүрх дүүрэг – 6 мандат
Баянгол дүүрэг - 4 мандат
Сүхбаатар дүүрэг-3 мандат
Багануур, Налайх, Багахангай дүүргүүд – 1 мандат
Чингэлтэй дүүрэг – 4 мандат
Хан-Уул дүүрэг- 4 мандат гэсэн хувилбараар хуваарилжээ.
Аймгийн хэмжээн дэх хувиарлалтыг эндээс харна уу.