ТЕГ, ЦЕГ, АТГ-ын дарга нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ил захидал илгээжээ
ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ТЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, ТЕГ-ын дэд дарга Ц.Нямдорж нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ил захидал илгээлээ.
Тус захидалд хууль хяналтын байгууллагыг УИХ-ын гишүүн, эрх мэдэлтнүүд хараа хяналтдаа байлгах болсныг онцлон тэмдэглэж, “гүйцэтгэх ажиллагаа”-г хүний эрх, гишүүний бүрэн эрх нэрийн дор улстөрчдийн хяналтдаа байлгадаг явцыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн цагдаа, тагнуул, АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа заавал прокуророос зөвшөөрөл авдаг нь гэмт үйлдлийг шуурхай таслан зогсоох
, нотлох баримтыг бэхжүүлэхэд саад учруулдагийг ч тэд захидалдаа дурджээ.
Тус ил захидалд "... УИХ-ын гишүүнийг гэмт үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах боломжгүй. Өмнө нь прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг парламентад тавьж шийдүүлдэг байсан процедурыг түшээд үгүй хийж өөрсдийгөө хамгаалалтад оруулсан. Гэрэлд цохиулж гардахгүй л бол дархан эрхтэй тэднийг шалгах ямар ч боломжгүй болсон.
Иймээс АТГ, тагнуул, цагдаа зэрэг байгууллагуудад УИХ-ын гишүүний үйлдэж болзошгүй гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар л илрүүлэх сонголт үлдсэн.
Иймийн тулд прокурорын хяналт дор мэдээлэл цуглуулах эрх дарх тагнуул, цагдаа, АТГ-т хэрэгтэй. Мэдээлэл цуглуулах арга нь өнөөх "гүйцэтгэх ажил" гэж нэрлэгддэг мөрдөн шалгах нууц ажиллагаа. Тиймээс гүйцэтгэх ажлыг "Хүний эрхийг дээдлэх" нэрийн дор улстөрчдийн хяналтад байлгахыг эсэргүүцэх
, Эрүүгийн шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль болон Гүйцэтгэх ажлын тухай хууль, тэдгээрийг дагаж гарах бусад хуулийн өөрчлөлтөд Тусгай хяналтын дэд хороо болон ТЕГ, ЦЕГ, АТГ-ын санал дүгнэлтийг тусгуулах нь зүйтэй байна" гэдгийг онцолсон байна.
-
202.179.29.*
Монгол Улсын иргэн
2016-06-25 13:11
Гуравхан даргын аль газрын дарга вэ гэдгийг зөв хуулаад биччихээч гурвууланг нь ТЕГ-н дарга болгоод биччихээд энийгээ мэдээ гээд байгаа юм уу та нар?0 0 Хариулах