Нийгэм
'Тогтвортой хөгжил-2016' ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болно
2016-05-13 01:49
'Тогтвортой хөгжил-2016' сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Хурлаар нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн шинжилгээ, татвар, хөрөнгийн үнэлгээ нь улс орны тогтвортой хөгжил, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, оролцоо мөн тэдгээрт тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэнэ.
Хуралд Хятад, Орос, Латви, Солонгос зэрэг орны судлаачид, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн захиргааны төв байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, аудит, хөрөнгийн үнэлгээ, татварын зөвлөх компанийн мэргэжилтнүүд, мэргэжлийн нягтлан бодогчид оролцоно.
Хаана: ХААИС-ийн ЭЗБС-д
Хэзээ: 5 сарын 14-ний Бямба гаригт 9.00-17.00 цагт