Парламентын төлөөлөл гэж юу юм бэ?
УИХ-ын гишүүний 2016 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: "Парламентийн төлөөлөл гэдэг бол хүн ам, хууль тогтоох байгууллагууд миний эрх ашгийг төлөөлж, хэн суух вэ гэдгийг тодорхойлдог зүйл. Үүнийг хоёр үндсэн хэсэгт хуваадаг. Хэрвээ нийгмийн бүтцийг төлөөлүүлье гэвэл пропорционал байх ёстой.
Энэ дотроо олонх цөөнх болоод эмэгтэй үндэсний цөөнх гээд квот тавих байдлаар нийгмийн бүтцийг төлөөлүүлдэг. Мажоритар тогтолцоон дотор хэзээ ч нийгмийн бүтэц төлөөлөгдөж чаддаггүй.
Хэрвээ энэ тогтолцоог сонгож байгаа бол төлөөлөл дотор тодорхой газар нутаг төлөөлөх үү, хүн ам төлөөлөх үү гэдэг чинь улс орныхоо тогтолцооноос шалтгаалдаг. Холбооны улс байхын бол улс болгон өөрийн дотоод муж улсуудтай бөгөөд тэдгээр нь улс төрийн зохион байгуулалттай , эрхтэй, эрх мэдэлтэй байдаг учраас тухайн дэглэмийнх нь ашиг сонирхлыг оруулах зорилготойгоор ямар муж хэдэн хүн амтайгаас шалтгаалаад холбооны улс ийм төлөөлөлтэй байна гээд хатуу квот тавьдаг. Хэрвээ манайх шиг нэгдмэл улсад зөвхөн хүн амын төлөөлөл байна гэсэн зарчим тавигддаг.
"