136,741 хүн нэмэлт дархлаажуулалтад хамрагдаад байна
Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа билээ.
Дархлаажуулалт эхэлснээс гурав хоногийн дараа буюу 15-ны өдрийн 15:00 цагийн байдлаар 136,741 хүн улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдаад байгааг
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны нийт 624,000 иргэн хамрагдах ёстой юм.
Дархлаажуулалтын хугацаанд өрхийн эмнэлгүүд уртасгасан цагийн хуваариар ажиллах бөгөөд хамрагдах иргэдийн мэдээллийг урьдчилан бэлтгэсэн учраас заавал бичиг баримттай очих шаардлагагүй.
Өрхийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь
Ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл
Амралтын өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл