Нийгэм

Монгол, Солонгосын хамтарсан бизнес форум, үзэсгэлэн болно

Bolor Rose
2016-05-16 02:08

Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээл, хэрэглэгчдэд таниулах, 2 орны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдаа гэрээ хэлцлийг байгуулах зорилготой Монгол- Солонгос бизнес форум, үзэсгэлэнг Солонгосын Нонсан хотод зохион байгуулна. Ингэснээр #MadeinMongolia бүтээгдэхүүнээ Нонсан хотын зах зээлд гарах үүд хаалгыг бий болгож, урт хугацааны хөтөлбөр, хамтын ажиллагааны эхлэлийг бий болгох юм байна.

Форум, үзэсгэлэнгээс гадна энэ үеэр  Монгол талаас очсон компаниудад Солонгосын Нонсан хотын шилдэг аж ахуйнуудыг танилцуулах бизнес аяллын арга хэмжээг зохион байгуулах аж. Ингэхдээ дараах 6 аж ахуй нэгжээр очин туршлага судлан үйлдвэрүүдтэй нь танилцах юм байна.

-ХАА. Жимс, жимсгэнэ. Түүн дотроо ГҮЗЭЭЛЗГЭНЭ

-Барилга, барилгын материалын дэвшилтэт технологитой үйлдвэр

-Хүнсний үйлдвэрлэл

-Малын тэжээлийн үйлдвэр

-Гэр ахуйн бараа бүтээгдэхүүний үйлдвэр

-Шинэ технологи, бизнес Супермаркет: Томоохон супермаркет, сүлжээний борлуулалт хийдэг аж ахуйн нэгжтэй танилцах

ХЭЗЭЭ: 2016.05.24-28
ХААНА: БНСУ, НОНСАН ХОТ