Хүнсний бүтээгдэхүүний импорт 9.1 сая ам.доллараар буурчээ
Монгол Улс 2016 оны эхний 4 сард дэлхийн 120 оронтой худалдаа хийж, экспорт 1347.4 сая ам.долл, импорт 862.7 сая ам.доллар
байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 276.4 сая ам.долл буюу 11.1 хувь, үүний дотор экспорт 104.9 сая ам.долл буюу 7.2 хувь, импорт 171.5 сая ам.долл буюу 16.6 хувиар буурчээ.
Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 104.9 сая ам.долл буюу 7.2 хувиар буурахад:
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 149.1 сая ам.долл,
Машин тоног төхөөрөмжийнх 11.6 сая ам.долл,
Үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 2.0 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.
Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 171.5 сая ам.долл буюу 16.6 хувиар буурахад:
Эрдэс бүтээгдэхүүний импорт 96.3 сая ам.долл,
Үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 39.3 сая ам.долл,
машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 19.0 сая ам.долл,
Хүнсний бүтээгдэхүүнийх 9.1 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.
Энэ оны 4 сар хүртэл хэдий хэмжээ эрдэс бүтээгдэхүүн экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан доорх гарфикт харууллаа.