Засгийн газар
АСЕМ-аар үйлчлэх жолооч нарыг сонгон шалгаруулна
2016-05-17 05:35
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр үйлчлэх тээврийн хэрэгслийн жолооч нарыг шалгаруулалтад урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Тээврийн боловсролтой, 28 наснаас дээш, туршлага 10 – аас дээш жил, Д ангиллаар 5 дээш жил ажилласан тус ангиллаар мэргэшсэн жолооч байх;
2. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зам тээврийн осол зөрчил гаргаж байгаагүй зөрчлийн оноо бүрэн байх;
3. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
4. Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх;
5. Байгууллагын тодорхойлолт
Дээрх шаардлагыг хангасан жолооч дараах материалыг бүрдүүлж 2016 оны 05 дугаар сарын 18-ны 12:00 цагт хүлээн авна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Ажилд орохыг хүссэн анкет 1 дүгээр маягт 1 %;
2. Иргэний үнэмлэх хуулбар;
3. Жолоочийн үнэмлэхийн хуулбар;
4. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар;
5. Авто үйлчилгээ мэргэшсэн жолоочийн сургалт хариуцсан хэлтэст “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалт өгөх /Шалгалтын хураамж 9900 төгрөг төлөх/
ХАЯГ: Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байрны залгаа, Автотээврийн үндэсний төв, 2 давхар 202 тоот
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
-
193.87.112.*
Зочин
2016-05-18 01:28
Цалингийн талаар тодорхой тавьчихвал сонирхох хүн илүү олон бх даа0 0 Хариулах