Нийгэм
Үхрийн нөөцөлсөн ястай мах зах зээлийн үнээс 2750 төгрөгөөр хямд байна
2016-05-17 08:17
Нөөцийн мах өчигдрөөс худалдаанд гарч эхэлсэн. Энэ жилийн нөөцийн мах өнгөрсөн онтой харьцуулахад дунджаар 300 орчим төгрөгөөр хямд
худалдаалагдаж байгаа аж.
Худалдаанд гарч эхэлсэн нөөцийн мах ямар үнэтэй зарагдаж байгаа, зах зээлийн махны ханшнаас хэр зөрүүтэй байгааг доорх графикт харьцуулан харууллаа.
Үнийн харьцуулалтаас харахад, нөөцөлсөн үхрийн ястай мах зах зээлийн махнаас 32.3 хувиар буюу 2750 төгрөгөөр, нөөцөлсөн хонины ястай мах зах зээлийн үнээс 24.2 хувиар буюу 1725 төгрөгөөр хямд
, нөөцөлсөн ямааны ястай мах зах зээлийн үнээс 16.9 хувиар буюу 900 төгрөгөөр тус тус хямд зарагдаж байгаа юм байна.
Харин нөөцөлсөн цул махнуудын хувьд зах зээлийн үнээс 1000-2500 төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж байгаа
аж.