Уул уурхай

Оюу Толгой ХХК өнөөдөр орон тооны цомхотгол хийжээ

Э.Тайван news.trends.mn
2016-05-18 13:45

Эх сурвалжаас авсан мэдээллээр өнөөдөр Оюу Толгой ХХК зарим ажилчдаа халж орон тооны цомхотгол хийж байна. Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж, санхүүжилт албан ёсоор шийдэгдэж, 3000 гаруй ажилтан ажилчин нэмж авна гэсэн өөдрөг мэдээний бэх хатаагүй байхад ямар учир шалтгаанаар цомхотгол хийж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Бид үйл явдлын мөрөөр цаашид мэдээлэл хүргэх болно.