Нийгэм

Чингисийн талбайд олон улсын НОМЫН БАЯР болж байна

Bolor Rose
2016-05-20 05:41

 "Ulaanbaatar book fair" олон улсын номын баяр Чингисийн талбайд өнөөдөр болж байна. Номын баярт 100 хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд энэхүү номын баярыг 2007 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулж байгаа аж. 

Энэ жилийн номын баяраар 16 орны хүүхдүүдийн тоглолт /урлаг, соёлын онцлогоо таниулах, өөрсдийн хэл дээр бичигдсэн номыг танилцуулах/ болон Элчин Сайдын Яамнуудын үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж буйгаараа онцлог юм байна. Мөн уран бүтээлчид өөрсдийн ном бүтээлээ 10-50 хувиар хямдралтай худалдаалж байгаа ажээ. 

Номын баяр нь 20:00 цаг хүртэл ажиллах юм байна.