Нийгэм

'Expo Mongolia-2016' үзэсгэлэн болж байна

Bolor Rose
2016-05-24 03:15

Үйлдвэрлэлийн машин, механизмын шинэ чиг хандлагатай танилцах боломжийг олгож байгаа “Expo Mongolia 2016” арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээнд АНУ, БНХАУ-аас гадна Герман, Итали зэрэг Европын орнуудын 42 компани оролцож байгаа юм.

Expo Mongolia 2016” арга хэмжээний эхний өдөр буюу өчигдөр байгаль орчин ногоон хөгжлөөс гадна барилга, уул уурхайн бүтээн байгуулалт сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөлөө. Монгол Улс2023 он гэхэд дотоодын эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавиад байгаа бөгөөд үүнтэй уялдаад “Монгол Улсын Эрчим хүчний тогтвортой хангамж, нарны эрчим хүчний хэрэглээ” сэдвийн хүрээнд Германы төлөөлөгчид илтгэл тавьсан байна.