Улсын их хурал
Эмч нарын хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
2016-05-24 06:38
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдсан эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд гурван жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 900 мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсвэл найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан.
Гэтэл эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд энэхүү хуулийн заалтыг санаатай үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээнд байна хэмээн Засгийн газарт шаардлага хүргүүлээд байсан билээ.
Тиймээс Эмнэлгийн ажилтнуудын санал гомдлыг Засгийн газрын гишүүд хүлээн авч эрүүгийн хуулийн холбогдох заалтыг өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх
ээр тогтлоо.