Нийгэм

Бямба гарагт талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана

А.Сэвжид
2016-05-25 03:53

Энэ сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болох гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газрар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах аж.