Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хэвлэлийн хурал зарлалаа
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өчигдөр өөрийн фэйсбүүктээ 'Сэтгүүлч миний бие АНУ-ын Вашигтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэх байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авчирна хэмээв.
Онгоц нисэхээс өмнө гялс уулзчаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов.
Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа.
Энэ их чухал ажил бсан юм аа, уг нь. Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ. Маргааш хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө, өнөө шөнө баривчлагдчихгүй бол" гэж бичжээ.
-
172.58.41.*
Зочин
2016-05-26 10:46
Цөвүүн цаг ирж байна даа0 0 Хариулах