Автомашингүй өдөр 6 сарын 4-нд болно
Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд манай улс ч гэсэн нэг өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан энэхүү арга хэмжээг долоо дахь жилдээ зохиох гэж байна.
Тухайн өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт үйлчлэх юм. Түүнчлэн автомашингүй өдрөөр өглөө 09.00 цагаас эхлэн "Улаанбаатар марафон" гүйлтийн тэмцээн, дугуйн парад, урлаг соёлын үзүүлбэр, хамтлаг дуучид, дугуйн шоу үзүүлбэрүүд зохиогдох бол эрүүл мэнд, спортын бараа худалдаалдаг дэлгүүрүүд үзэсгэлэнгээ нээж иргэдэд үйлчлэхээр болжээ.
Автомашингүй өдрөөр:
“Нарантуул” ОУХТ,
Дүнжингарав худалдааны төв ,
“Өгөөмөр” техникийн зах,
“Сандей” худалдааны төв,
Шөнийн зах,
Баянзүрх худалдааны төв,
Баянзүрх зах,
100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр,
Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр захууд амарна.