МАН-аас сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо
Дөнгөж сая МАН-ын Бага хурлаас УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсанаа зарлаж мэдээлэл хийлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "МАН хуулийн хугацаанд УИХ-д нэр дэвшигчдийгээ тодрууллаа. Хуулийн цагаар 24.00 цагаар нэр дэвшилт дуусч байгаа. Тиймээс хуулийн хугацаанд бид амжиж нэр дэвшигчдийгээ амжиж тодрууллаа. Намын Бага хурлаас өмнө Удирдах зөвлөл хуралдаж нэр дэвшигчдийгээ тодруулсан. Бид нээлттэй, шударга өрсөлдөөний зарчмаар нэр дэвшигчдийгээ тодрууллаа" гэлээ.
Мөн тэрээр МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд 16 эмэгтэйг нэр дэвшүүлж байгаа нь сонгуулийн хуулийн холбогдох хүйсийн квотыг хангаса
н бөгөөд мөн тус намаас 30-40 насны арав орчим залуус нэр дэвшиж байгаа
г онцолж байв.
МАН-аас УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс:
Урьдчилан таамаглаж байснаар Баянзүрх дүүрэгт хөтлөгч П.Анужин, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын эмэгтэйчүүд нэр дэвшихээр болсон
бол Чингэлтэй дүүрэгт сэтгүүл М.Оюунчимэг нэр дэвшинэ.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 63 тойрогт Т.Аюурсайхан болон Д.Зоригт нарыг танхимаас нэр дэвшүүлж, олонхийн саналаар Т.Аюурсайханыг нэр дэвшүүлэхээр боллоо
. Хамгийн маргаан дагуулсан Хэнтийн гурван тойрогт Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар дэвшихээр болжээ.
Мөн Говь-Сүмбэр аймгийн 12-р тойрогт Болор цомын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэг нэр дэвшинэ.