Японоос оруулж ирэх автомашины гаалийн татвар өнөөдрөөс эхлэн тэг боллоо
Монгол улс Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЭЗТХ/ өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байна. Тодруулбал өнгөрсөн жилийн хоёр сард Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад албан ёсны айлчлал хийхдээ “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан билээ. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын анхных, Япон улсын 15 дахь хэлэлцээр болсон юм.
Тус хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японоос 97 бүлгийн 9300 орчим төрлийн бараа
ны импортын гаалийн тарифыг бууруулах аж. Ингэхдээ манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа), харин Япон улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус шууд чөлөөлөхөөр тохиролцсон байна.
Мөн үүн дотор Япон улсаас оруулж ирэх автомашины импортын гаалийн татварыг чөлөөлөх ч багтаж байгаа бөгөөд гагцхүү 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татвар өнөөдрөөс эхлэн тэглэгдэж байгаа юм.
Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй
байхаар тус “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т тусгагджээ.
Монгол-Японы худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг нь манай орны нийт худалдааны 3-4 хувийг эзэлдэг аж. Үүнээс манай улс Японд 24,3 сая ам.долларын бараа экспортолж, Японоос 501,2 сая ам.долларын бараа импортолдог байна. Манай улсаас Японд экспортолсон барааны 90 орчим хувийг ямааны ноолуур, ноолууран эдлэл, жонш, коксжсон нүүрс зэрэг бараа эзэлж байгаа бөгөөд Японоос импортолсон барааны 70 орчим хувийг автомашин, тоног төхөөрөмж бүрдүүлдэг аж.
2012 оны байдлаар Монгол, Япон хоёр улс Дэлхийн гаалийн байгууллагын Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн 38 бүлгийн нийт 1355 төрлийн бараа экспортолж, импортолж байна. Үүнээс Монголын тал Японы импортын 24 бүлгийн 1290 төрлийн барааны 96 орчим хувь, Японы тал Монголын экспортын 14 бүлгийн 65 төрлийн барааны 100 хувийг импортын гаалийн тарифаас үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцсон. Ингэхдээ манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын үнийн дүнгийн 50 хувийг (825 төрлийн бараа), харин Япон улс 99,4 хувийг (60 төрлийн бараа)хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн тус тус шууд чөлөөлөгдөж байгаа юм.
-
202.9.41.*
zochin
2016-06-11 12:15
mashinii tatvariig teglej yaadag bnaa? zarim orond 110% n tatvar tulj mashinaa ihesgehgui bh arga hemje avch bhad. yahav huuchin mashinuuda solij saijruulah gj shine onii mashiniig avbal yuin gehees.0 0 Хариулах
-
150.129.140.*
Зочин
2016-06-08 21:07
Ard tumnii mashinii tatwar yag xeweeree tegwel prus tatwargui bolgochix xariy0 0 Хариулах
-
150.129.140.*
Зочин
2016-06-08 21:06
0-3 jil tatwargui on undurtei shine mashin ard tumen awch chadaxgui 2014.2015.2016 ond uildwerlesen mashin ard tumen awch chadaxgui tegeed ene xend xeregtei yum0 0 Хариулах
-
202.179.11.*
andaa
2016-06-07 13:55
Yamar hereg bna mashinaa shingeej chadahgui bj tonog tuhuurumjuul tegleed uglduu esvel tuuhii ed materialaa tegluul uls hugjih geed bhad erguu tolgootoi yumaa0 0 Хариулах