Улсын их хурал

Зургадугаар сарын 29-нд бүх нийтээр амарна

А.Сэвжид news.trends.mn
2016-06-07 10:28

Зургадугаар сарын 29-ний лхагва гарагт нийтээр амарна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ өдөр бүх нийтээр амрах бөгөөд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи, согтууруулах ундаагаар үйлчлэх хориотой хэмээн заажээ.

Сонгогчдын саналыг тухайн өдрийн 07.00 - 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авах бөгөөд энэ өдөр зайлшгүй шаардлагаар ажиллах байгууллагууд ажиллагсаддаа санал өгөх боломжоор хангах ёстой аж. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу эрхээ эдлэх гэж буй сонгогчид аливаа хэлбэрээр санаатайгаар саад учруулсан тохиолдолд тухайн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-7 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох юм.