Монголын бараа бүтээгдэхүүний ОУ-ын үзэсгэлэн болно
"MICS 2016" буюу Монголын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно. Үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, АҮ-ийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар оролцох бөгөөд үзэсгэлэн энэ сарын 13-ийг хүртэл Мишээл экспо төвд зохион байгуулагдах юм байна.
ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” үзэсгэлэнгийн цар хүрээ жилээс жилд өргөжиж байгаагаас Олон улсын тавцанд гаргах зорилгоор үзэсгэлэнгийн нэрийг өөрчилж, “Монголын Олон Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” болгон шилдэг экспортын бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилах, дэмжих
, чанартай импортын бүтээгдэхүүнээр зах зээлийг хангах, түншийн харилцааг бэхжүүлэх, борлуулалтын хэмжээг ихэсгэх зорилготойгоор Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байгаа ажээ.