Нийгэм

'Улаанбаатар хөгжил' бизнес форум болно

Bolor Rose
2016-06-09 01:38

Аж үйлдвэрийн яам, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар хөгжил” бизнес форум өнөөдөр болно.

Форумаар төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Нийслэлийн үйлдвэрлэл технологийн паркийн ерөнхий төлөвлөгөө, Дэлхийн үйлдвэрлэл, технологийн паркууд, Монгол Улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбар, Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн эко парк, Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв төсөл зэргийг хэлэлцэнэ.