Нийгэм
'Бондын бүтээн байгуулалт' хэлэлцүүлэг болж байна
2016-06-09 01:59
"Бондын бүтээн байгуулалт" хэлэлцүүлэг Шангрила зочид буудалд болж байна.
2012 оны арванхоёрдугаар сарын 6-нд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг авсан бөгөөд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтыг хийж
эхэлсэн. Хийсэн ажлын тайлангийн танилцуулгыг өнөөдөр хийж байна.
Хэлэлцүүлгээр:
- “Орон нутгийн авто зам"
- “Нийслэлийн авто зам”
- “Гудамж төсөл”
- “Тавантолгой, Гашуун Сухайт чиглэлийн авто зам"
- “Тавантолгой, Гашуун Сухайт чиглэлийн төмөр зам”
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмөр зам”
- "Амгалан дулааны станцын төсөл"
- "Буянт Ухаа I, II төсөл"
- "Ноос, ноолууран болон арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүд"
- "Сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүлэмжийн төслүүд"
- "Жижиг, дунд үйлдвэрлэл"
- "Эгийн голын усан цахилгаан станцын төсөл"
- "Тавантолгойн цахилгаан станцын төсөл" зэрэг танилцуулгуудыг хийж, хэлэлцүүлэгт оролцогчид асуулт хариулт тавих юм.
'Бондын бүтээн байгуулалт' хэлэлцүүлгийн нээлт: