Xanadu Mines өрөмдлөгийн шинэ үр дүнгээ танилцууллаа
Xanadu Mines-ийн алмазан өрөмдлөгийн үр дүнд Оюут Улааны газрын давхаргатай ойрхон өндөр эрдэсжилт бүхий илэрц илэрсн
ийг зарлалаа. Үүнд газрын гадаргаас 21.57гр/тн, 15 метрээс 6.67гр/тн илэрц
багтаж байна. Хайгуулын үр дүнд хамгийн багадаа 4 талбай бүхий эрдэсжилтийн бүс нь 4.5км урт, 300мерт өргөн байгаа юм.
Компани 2015 оноос идэвхитэй хайгуул ажил хийж эхэлсэн бөгөөд хайгуулын ажлын үр дүнд өндөр эрсдэсжилт бүхий олон бүсүүд тогтоогдсон юм. Үүний зэрэгцээ алтны ханш 1,050 ам.долларын доод цэгээс 1,250 хүртэл өссөн зэрэг нь хувьцааны ханшийг есөн сарын хугацаанд 8 центээс 21 цент болж 162 хувиар өсөхөд нөлөөллөө.
Xanadu Mines-ийн ордууд нь Монголын өмнийн говийг дайран өнгөрдөг Азийн алт-зэсийн судлын бүсэд байрладаг. Компанийн хувьд хайгуулын ажлыг тасралтгүй хийж одоогийн байдлаар Хармагтай болон Оюут Улааны ордуудын нөөцийг хэсэгчлэн тогтоогоод байгаа юм.
Хармагтайн орд нь Улаанбаатараас 420км зайд, Өмнөговьд байрладаг ба тус орд нь Оюу толгой, Цагаан суварга гэх зэрэг томоохон ордуудыг багтаадаг алт-зэсийн бүсэд багтдаг байна. Харин Оюут Улааны орд нь Дорноговьд байрладаг, Сайншандаас 70км зайд оршдог. Хармагтайн ордын хувьд ЖОРК-ийн тайлангаар 1,533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй нь тогтоогдсон.
Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр
байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлж байна. Цаашид нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хайгуулын ажлыг тогтвортой хийнэ гэдгээ компани мэдэгдээд байгаа юм.