Шинжилгээ: Автомашингүй өдөр агаарын чанар ямар байсан бэ?
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Нийслэлийн Агаарын чанарын албатай хамтран “Автомашингүй өдөр”- ийн хүрээнд 2016 оны 06 дугаар сарын 04- ний өдрийн 08:00-18:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар нийслэлд хаах болсонтой холбогдуулан зам хаасан цэгүүдэд, тухайлбал: Ялалтын талбай, МУИС, Зүүн 4-н зам орчим, Баруун 4-н зам орчим нийт дөрвөн цэг дээр орчны агаарын бохирдлын хэмжээг тогтоож,тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан хэмжилтийг хийжээ.
Хөдөлгөөнт үеийн хэмжилтийг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хийсэн.
NO2-азотын давхар ислийн агууламж автомашинтай өдрийн хэмжилтээр бүх цэгүүд дээр авто машингүй өдрийн утгаас 2 дахин давсан үзүүлэлттэй байгаа нь тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас уг хий замын дагуух орчинд ихээхэн хэмжээгээр хаягддаг болохыг харуулж байна.