322 ширхэг хувьцаагаа хэзээнээс, хэрхэн худалдах вэ?
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар иргэдээс 1072 хувьцааных нь 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан. Энэ талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.
Хувьцаагаа хэрхэн худалдах вэ?
Хувьцаагаа худалдахын тулд та бичиг баримттайгаа өөрийн биеэр арилжааны анкуудад очиж маягт бөглөн гарын үсэг зурах ёстой. Хүсэлтээ өгснөөс хойш долоо хоногийн дараа таны дансанд хувьцааны мөнгө шилжин орно.
30 хувийн хувьцааны мөнгө 300 мянган төгрөг бөгөөд гурав хувааж иргэдийн дансанд шилжүүлэх аж.
Хувьцаагаа хэзээнээс худалдаж болох вэ?
Та хувьцаагаа худалдаалахыг хүсч байгаа бол хүсэлтээ ирэх долоо хоногоос буюу 13-аас
эхлэн Улаанбаатар болон орон нутагт үйлчлүүлдэг арилжааны банкин дээрээ очиж маягт бөглөнө.
Хэн хувьцаагаа зарах боломжтой вэ?
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд буюу хувьцааны мөнгөө авсан хүмүүс хамаарахгүй. Хувьцаагаа мөнгө болгож арилжаагүй иргэд оролцоно.
-
139.5.216.*
Зочин
2016-06-10 20:36
Таалагдаж байна.0 1 Хариулах