Дэлхийд

Токио хотын иргэд татвар, төсвийг нь буруу зарцуулсан хотын даргаа огцрууллаа

А.Сэвжид
2016-06-15 07:07

Токио хотын дарга Ёоичи Масүзоэ албан тушаалаасаа огцроно гэж эрх барьж буй Либерал Ардчилсан намаас мэдээллээ. Токио хотын иргэд хотын даргын төсөв, татварын үрэлгэн зарцуулалт, үнэтэй бизнес аялал, улстөртэй холбоотой мөнгө авилга тойрсон скандалд хүчтэй эсэргүүцэл үзүүлж, хариуцлага нэхсэний дүнд тэрээр ийнхүү албан тушаалаасаа огцорч байна. 

Масүзоэ  хотын даргын хувьд шүүмжлэлийг үнэн зүрхнээсээ хүлээж авч ажилдаа тусгана, хотын даргын цалингаа буцааж өгнө гэх зэргээр ажлаа шууд өгөх бодолгүй байгаагаа илэрхийлж байсан юм. Гэхдээ иргэдийн хүчтэй эсэргүүцэл түүнийг томилсон Либерал Ардчилсан Намын нэр хүндэд хүртэл нөлөөлөх хэмжээнд хүрсний улмаас намын шахалт болон олон нийтийн эсэргүүцэлд хавчигдсан хотын дарга ийнхүү огцрох шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн бололтой.  

"Масүзүо даргад 2020 оны Олимпын талаар ярих эрх байхгүй" гэж Либерал Ардчилсан намтай хамтран эрх барьж буй Комэито намынхнаас мэдэгдээд байв.  Ардчилсан нам болон Японын Коммунист нам гэсэн хоёр том сөрөг хүчний зүгээс ч "Огцоръё гээд хэлчихэж чадахгүй байна уу" гэхчлэн ширүүн шүүмжилж, огцрох шаардлага тавиад байсан юм. 


  1. 182.251.243.* Зочин 2016-06-15 19:30
    medee bichih gej segleed hayachih yumaa, komeito g orchuulahgui busad namiig ni orchuulaad toon dotor useg zohij yvna gedeg shig