Улсын их хурал

Х.Нямбаатар: Хүний амь үрэгдээгүйд баярлаж байна  

Э.Тайван news.trends.mn
2016-06-19 14:30

УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 76-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Нямбаатар түүний иргэдтэй хийх уулзалтын үеэр гарсан халдлагын талаар мэдээлэл хийлээ. Зургадугаар сарын 18-ны Бямба гарагийн орой Х.Нямбаатарын Содон хорооллын иргэд сонгогчидтой хийх уулзалтын үеэр 16 давхар барилгын орой дээрээс барилгын дор уулзалт хийж байсан иргэд рүү чулуу, барилгын төмөр каркааз шиджээ.  60 эргэм насны сонгогч эмэгтэй чулуунд өртөж, толгой хагарч цус алдсан байдалтай гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн ба хүнд хагалгааны дараа бүрэн тэнхрээгүй байсны улмаас даралт нь тогтворжихгүй байдалтай байгаа аж.

Х.Нямбаатар: Энэ бол сонгууль. Мөрийн хөтөлбөрөөрөө, бодлогоороо уралдах ёстой. Нэг нэгнийхээ амь биед халдах тэмцэл биш. Хүний алтан амь эрсдээгүйд хамгийн их баярлаж байна. Сонгуулийн хууль зөрчих, самбар зураг урах гэх мэт шударга бус дайралт, халдлага нэмэгдэж байна. Дөнгөж сая гэхэд уулзалтын үеэр О.Магнай 50 гаруй хүмүүсийн хамт уулзалтыг ирж үймүүллээ. Цаашид ч үймүүлнэ гэж байна, О.Магнай 2008 оноос хойш өөрчлөгдөж, засарсангүй.   Х-Түц хошин шогийн үзүүлбэр үзүүлж байхад Бооёо гарч ирээд микрофоныг нь булааж аваад үймүүлдэггүй. Урлагт соёл байдагтай адил улстөрд ч бас соёл байх ёстой гэлээ.

Хэргийн дараа цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж 3 сэжигтнийг баривчилсан ба хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр шалгаж байгаа аж.

Халдлагын дараах бичлэг:


  1. 203.91.117.* irgen 2016-06-21 17:03
    ta nar hunii amind hureh shaxam ingej negniigee horloj baih hereg baigaamuu
  2. 202.9.40.* Зочин 2016-06-21 15:21
    Албаар ийм зүйл хийгээд байгаа юм бишүү АН-ынхан
  3. 122.201.24.* Зочин 2016-06-19 15:45
    yostoi heleh ch ug oldohgui ni. Mongol uls sonojee. iim humuus l uls tord orj bna