ВИДЕО: О.Магнай 'мятрахгүй' бас 'засрахгүй'
Улсын Их хурлын 76-р тойрогт нэр дэвшигч Х.Нямбаатар өчигдөр 11.40 цагийн уулзалтаа хийж байх үед нь Ардчилсан намаас нэр дэвшигч О.Магнай 50 орчим хүн дагуулан уулзалт руу нь дайрч бусниулжээ. Х.Нямбаатар намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж байсан бөгөөд олуулаа ирж үймээсэнд уулзалтад оролцож байсан тал дургүйцэж иргэдийн хооронд үймээн гарах шахсан байна. 76-р тойрогт нэр дэвшигч Х.Нямбаатарын хувьд өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлаараа “Бид гадаадаас ирээд сонгуульд ороогүй ээ, бид нэг монголчууд тиймээс эвтэй байх ёстой. Энэ бол сонгууль. Мөрийн хөтөлбөрөөрөө, бодлогоороо уралдах ёстой. Нэг нэгнийхээ амь биед халдах тэмцэл биш
. Дөнгөж сая гэхэд уулзалтын үеэр О.Магнай 50 гаруй хүмүүсийн хамт уулзалтыг ирж үймүүллээ. Цаашид ч үймүүлнэ гэж байна, О.Магнай 2008 оноос хойш өөрчлөгдөж, засарсангүй.
Х-Түц хошин шогийн үзүүлбэр үзүүлж байхад Бооёо гарч ирээд микрофоныг нь булааж аваад үймүүлдэггүй. Урлагт соёл байдагтай адил улстөрд ч бас соёл байх ёстой
” хэмээн нийт нэр дэвшигчдэд хандан шударгаар өрсөлдөх уриалга гаргасан юм.
-
203.91.117.*
zochin
2016-06-21 17:02
Iim baliar argaar uug ni ursuldmuurgui l baimaar yumaa bas er hun baij muuhai shvv0 0 Хариулах
-
202.9.40.*
glg
2016-06-21 15:31
naa chine ugaasaa holduu nohorshde0 0 Хариулах
-
103.9.91.*
Зочин
2016-06-20 17:42
Ямар арчаагүй, жудаггүй юм бэ Магнай0 0 Хариулах