Б.Ундармаа: 'Нэр дэвшигчийг байцаалт өг гэж өдөр бүр дуудуулж байна'
УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахад долоо хоног үлдээд байгаа учраас сонгуульдаа шударга өрсөлдөхийг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй МАН-ын гишүүд болох Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Сумъяабазар, Б.Ундармаа нар уриаллаа. Учир нь сүүлийн өдрүүдэд өөрсдийнх нь нэр хүндэд баримтгүй мэдээлэл ашиглан маш ихээр халдаж байгаа гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Б.Ундармаа “Миний бие УИХ-ын 75-р тойрогт нэр дэвшиж байгаа. Гэтэл цагдаагийн байгууллагыг ашиглан миний нэр хүндэд халдаж, өдөр бүр байцаалт өг хэмээн дуудуулж байна. Ийм байж болохгүй шүү дээ” хэмээн хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Сонгууль өгөх өдөр ойртох тусам маш муухай аргуудыг олноор хэрэглэж байна
. Тэр тусмаа цагдаа хүчний байгууллагыг ашиглахаа болиосой гэж хэлмээр байна” гэв.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүний төрийн ордонд согтуу, тамхи татаж буй бичлэг задарсныг Н.Учралтай холбон тайлбарлаж, мэдээлэл цацаж байгаад нэр дэвшигч өөрөө энэ үеэр тайлбар өглөө. Тэрээр “Би сурталчилгааны эхний өдөр л хэлсэн. Шударга өрсөлдөцгөөе гэж. Гэтэл өөрсдийнхөө алдсан бичлэгийг надтай холбон тайлбарлаж. 200 сая төгрөгөөр худалдаж авсан мэт ярьж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Тийм учраас сонгуульдаа шударгаар өрсөлдөхийг нэр дэвшигчдээс дахин хүсмээр байна” гэж хэллээ.
-
203.91.117.*
ganaa
2016-06-21 17:03
engeh tusam ni sanalaa ugnuu tsever shudraga ursulduj cahdahgui zasagin erhig barij bga deere daramtalj baihgui yu nowshnuud0 0 Хариулах