Энэ жилийн наадмыг таван орны төрийн тэргүүн үзнэ
Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар “Үндэсний баяр наадмын хөтөлбөр” батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр болсон засгийн газрын хуралдаанаар Үндэсний баяр наадмын хөтөлбөр батлагдлаа. Энэ жил Монголын тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ой тохиож байна. Наадмаар тэгш ойн баярууд давхцаж байгаа учраас барилдах бөхийн тоо 1024, зургаан насны 2000 гаруй морь уралдахаас гадна
таван орны ерөнхийлөгч ирж баяр наадмыг үзэж сонирхож байгаагаараа маш онцлогтой болно. Мөн маш олон мянган жуулчид энэ үеэр ирэхээр болсон.
Баяр наадмын нээлтийн үйл ажиллаа ч гэсэн урьд жилүүдээс нэлээд онцлог байна. Наадмын билетийг долдугаар сарын 4-өөс эхлэн худалдах бөгөөд нэг хүнд дөрвөөс илүүгүй билетийг олгож
, дамлаж худалдаалахгүй тал дээр цагдаа, хууль хяналтын байгууллагынхан ажиллана. Суудлуудын хувьд сүүдрэвчтэй нь 24 000, задгай суудал нь 16 мянган төгрөгийн үнэтэй. Түүнчлэн энэ жил 500 автомашины зогсоолыг бэлэн ашиглалтад оруулаад байгаа бөгөөд Төв цэнгэлдэх болон Хүй долоо худаг уруу үнэгүй автомашин иргэдэд үйлчилнэ. Мөн Рейлбус ч гэсэн давхар үйлчилгээ үзүүлнэ” хэмээн хэллээ.