СЕХ: 12:00 цагийн байдлаар Сонгуулийн ирц улсын хэмжээнд 23.39 хувьтай байна
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн ирцийг 12:00 цагийн байдлаар нэгтгэн үүнтэй холбогдуулан мэдээлэл өглөө. Түүний хэлснээр ирцийн мэдээллийг нэгтгэхэд зарим орон нутагт цаг агаарын нөхцөл байдал тааруу байгаа учраас холбоо тасрах, мэдээлэл ирэхгүй байх хүндрэлүүд тулгарч байгаа байгаа гэдгийг хэллээ.
Тэрбээр “Одоогийн байдлаар улсын хэмжээн сонгогчдын ирц 23.3 хувьтай бөгөөд нийслэлийн хэмжээнд 18.3 хувийн ирцтэй байна. Түүнчлэн зарим хэсгүүдэд хэвлэгч төхөөрөмж ажиллахгүй байх, сонгогчдын хурууны хээг танихгүй тохиолдол гарсан учраас Иргэний бүртгэлийн мэдээллийн явуулын баг цаг тухай бүрт саатлыг арилгаж байгаа.
Харин сонгуулийн санал хураалт эхэлснээс хойш автомат машинтай холбогдуулж нэлээд тооны гомдол ирсний нэг нь Өвөрхангай аймгийн Төгрөг суманд саналын хуудсыг унших явцад цахилгаан тасарсан саатлыг цаг тухайд нь шийдсэн. Үүнээс гадна цахилгааны хэлбэлзлээс болж Увс аймаг болон Хан-Уул дүүрэгт автомат машинууд гацсан тохиолдол гарсан. Мөн өөр хоёр ноцтой гомдол ирсний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 71-р тойрог дээр
нэг сонгогч саналын хайрцагны лацыг хуулж, саналын хуудсыг машинд уншуулахгүйгээр шууд хайрцаганд хийсэн тохиолдол гарсан. Үүнийг цагдаагийн ажлын хэсгийнхэн шуурхай ажиллаж таслан зогсоосон. Үүнтэй адилхан үйлдэл Баянгол дүүргийн 67-р тойргийн 14-р санал авах байран дээр гарсан. Эдгээр үйлдлүүд нь сонгуулийг зориуд будлиантуулах гэсэн зохион байгуулалттай оролдлогууд гэж бид үзэж байгаа” гэж хэллээ. Түүнчлэн улсын хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх 27909 хүн хүсэлтээ өгснөөс урьдчилсан дүнгээр 25688 сонгогч саналаа өгсөн 95.1 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
ТОЙРОГ |
АЙМАГ, ДҮҮРЭГ |
СОНГОГЧИЙН ТОО |
ИРЦ 12:00 |
1-р тойрог |
Архангай |
20448 |
22,9 |
2-р тойрог |
Архангай |
19057 |
26,6 |
3-р тойрог |
Архангай |
19626 |
26,1 |
4-р тойрог |
Баян-Өлгий |
19845 |
16,3 |
5-р тойрог |
Баян-Өлгий |
21379 |
18,4 |
6-р тойрог |
Баян-Өлгий |
18471 |
18,6 |
7-р тойрог |
Баянхонгор |
17370 |
35,6 |
8-р тойрог |
Баянхонгор |
18015 |
32,8 |
9-р тойрог |
Баянхонгор |
18711 |
27,3 |
10-р тойрог |
Булган |
40268 |
23,6 |
11-р тойрог |
Говь-Алтай |
35051 |
33 |
12-р тойрог |
Дорноговь, Говьсүмбэр |
21125 |
32,3 |
13-р тойрог |
Дорноговь |
31074 |
25,4 |
14-р тойрог |
Дорнод |
26289 |
32,7 |
15-р тойрог |
Дорнод |
24688 |
28,1 |
16-р тойрог |
Дундговь |
29473 |
26,1 |
17-р тойрог |
Завхан |
23495 |
31,2 |
18-р тойрог |
Завхан |
21734 |
30,7 |
19-р тойрог |
Өвөрхангай |
25387 |
28,5 |
20-р тойрог |
Өвөрхангай |
20390 |
29,3 |
21-р тойрог |
Өвөрхангай |
25292 |
30,2 |
22-р тойрог |
Өмнөговь |
20541 |
33,8 |
23-р тойрог |
Өмнөговь |
19869 |
29 |
24-р тойрог |
Сүхбаатар |
39595 |
32,6 |
25-р тойрог |
Сэлэнгэ |
24572 |
48 |
26-р тойрог |
Сэлэнгэ |
25126 |
22,6 |
27-р тойрог |
Сэлэнгэ |
20399 |
38,5 |
28-р тойрог |
Төв |
19420 |
21,4 |
29-р тойрог |
Төв |
20579 |
23,5 |
30-р тойрог |
Төв |
22145 |
24,4 |
31-р тойрог |
Увс |
16032 |
26,9 |
32-р тойрог |
Увс |
17097 |
27,8 |
33-р тойрог |
Увс |
15790 |
29 |
34-р тойрог |
Ховд |
14327 |
29,4 |
35-р тойрог |
Ховд |
16067 |
25,3 |
36-р тойрог |
Ховд |
20423 |
33,9 |
37-р тойрог |
Хөвсгөл |
25687 |
21,8 |
38-р тойрог |
Хөвсгөл |
31187 |
21,2 |
39-р тойрог |
Хөвсгөл |
26242 |
23 |
40-р тойрог |
Хэнтий |
15698 |
32,7 |
41-р тойрог |
Хэнтий |
14867 |
25,5 |
42-р тойрог |
Хэнтий |
15713 |
27,7 |
43-р тойрог |
Дархан-Уул |
23064 |
24,6 |
44-р тойрог |
Дархан-Уул |
21401 |
23,5 |
45-р тойрог |
Дархан-Уул |
22261 |
25,3 |
46-р тойрог |
Орхон |
21255 |
28,4 |
47-р тойрог |
Орхон |
21310 |
25,1 |
48-р тойрог |
Орхон |
21238 |
24,5 |
49-р тойрог |
Баянзүрх дүүрэг |
38384 |
12,7 |
50-р тойрог |
Баянзүрх дүүрэг |
33477 |
17,3 |
51-р тойрог |
Баянзүрх дүүрэг |
38800 |
17,1 |
52-р тойрог |
Баянзүрх дүүрэг |
38999 |
17,1 |
53-р тойрог |
Баянзүрх дүүрэг |
32117 |
19,2 |
54-р тойрог |
Баянзүрх дүүрэг |
40630 |
20,2 |
55-р тойрог |
Хан-Уул дүүрэг |
27875 |
19,4 |
56-р тойрог |
Хан-Уул дүүрэг |
28776 |
18,3 |
57-р тойрог |
Хан-Уул дүүрэг |
26313 |
19 |
58-р тойрог |
Хан-Уул дүүрэг |
23912 |
20,3 |
59-р тойрог |
Сүхбаатар дүүрэг |
26974 |
16 |
60-р тойрог |
Сүхбаатар дүүрэг |
27697 |
16,4 |
61-р тойрог |
Сүхбаатар дүүрэг |
26119 |
14,3 |
62-р тойрог |
Сүхбаатар дүүрэг |
33864 |
16,2 |
63-р тойрог |
Чингэлтэй дүүрэг |
45312 |
21,4 |
64-р тойрог |
Чингэлтэй дүүрэг |
27610 |
15,9 |
65-р тойрог |
Чингэлтэй дүүрэг |
27660 |
15,9 |
66-р тойрог |
Чингэлтэй дүүрэг |
33971 |
15,6 |
67-р тойрог |
Баянгол дүүрэг |
38138 |
17,2 |
68-р тойрог |
Баянгол дүүрэг |
34323 |
17,6 |
69-р тойрог |
Баянгол дүүрэг |
32828 |
19,1 |
70-р тойрог |
Баянгол дүүрэг |
34578 |
27,9 |
71-р тойрог |
Сонгинохайрхан |
35327 |
19,2 |
72-р тойрог |
Сонгинохайрхан |
30817 |
19,5 |
73-р тойрог |
Сонгинохайрхан |
27641 |
21,4 |
74-р тойрог |
Сонгинохайрхан |
35420 |
17,8 |
75-р тойрог |
Сонгинохайрхан |
38229 |
20,8 |
76-р тойрог |
Сонгинохайрхан |
37243 |
19 |