Улсын их хурал

СЕХ: Техникийн тооллогоор ямар нэгэн зөрчил гараагүй

А.Сэвжид news.trends.mn
2016-07-01 16:55

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Өнөөдөр УИХ-ын 2016 сонгуульд тойрогтоо ялалт байгуулсан хүмүүст гишүүний түр үнэмлэхийг гардуулж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол улсын Ерөнхийлөгчид түр үнэмлэх авсан гишүүдийн нэрсийг гардуулж өглөө. Энэ удаагийн сонгуульд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй хүмүүсийн 73,5 хувь нь оролцсон нь маш сайн үр дүн байлаа. Сонгуулийг автоматжуулсан системээр явуулсан бөгөөд улсын хэмжээнд 1998 санал авах байранд 2500 орчим төхөөрөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд байрлах төв сервертээ холбож дүнг шууд дэлгэцээр харуулсан нэлээд үр дүнтэй боллоо” гэдгийг хэллээ.

Түүнчлэн 840 буюу 1,998 хэсгийн 42 хувьд нь хяналтын тооллого явуулахад ямар нэгэн зөрчил илрээгүй тул энэ удаагийн сонгуулийг маш амжилттай болсон гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ.