Улсын их хурал

Анхдугаар чуулганыг Ч.Улаан даргална

А.Сэвжид news.trends.mn
2016-07-05 10:41

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн гарч, шинэ парламентийн гишүүд өнөөдөр тангаргаа өргөнө. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн даргалдаг. Тиймээс энэ удаагийн анхдугаар чуулганыг Ч.Улаан даргалах бололтой. Учир нь түүний хувьд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нараас гурван насаар ах буюу 1954 онд төржээ.