Ерөнхийлөгч

Шинэ гишүүдийн нэрсийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барина

А.Сэвжид
2016-07-01 01:56

Өнөөдөр 12.00 цагт УИХ-ын гишүүний болзол хангасан нэр дэвшигчдэд түр үнэмлэхийг нь Сонгуулийн ерөнхий хорооноос гардуулна. Үүний дараа нь буюу 14.00 цагт СЕХ-ны удирдлагууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид УИХ-ын шинэ гишүүдийн нэрсийг өргөн барина.

Ингэснээр Ерөнхийлөгч захирамж гаргаж долоо дахь удаагийн УИХ-ын сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тангараг өргөх товыг тогтоосноор хуулийн дагуу одоогийн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, шинэ гишүүдийн бүрэн эрхийн хугацаа эхлэх юм байна.